Skip links

“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ”-г Монгол Улс санаачлан зохион байгуулна

Техник технологийн дэвшил нь аливаа салбарын хөгжлийг түргэсгэж, хүртээмж болон үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг олгож буй.

Улс орнууд үүнийг хэрхэн зохистойгоор ашиглахад анхаарч буй өнөө үед харилцан туршлага солилцох, алдаа оноогоо дэнсэлж, цаашдын бодлогоо тодорхойлох нь чухал байгаа билээ. Иймд Монгол Улс санаачлан Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ”-г анх удаа зохион байгуулах гэж байна. 

Энэхүү арга хэмжээ нь есдүгээр сарын 5-6-нд цахимаар болох бөгөөд Эстони, Бангладеш, Шинэ Зеланд, Австрали, Энэтхэг зэрэг олон улсын удирдагч, бодлого боловсруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгч гэх мэтчилэн өндөр түвшний илтгэгч, шинжээчид оролцох юм.

рал есдүгээр сарын 5-нд Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ. Цахим шилжилт хэмээн ерөнхий нэрийн доор үргэлжлэх яриа хэлэлцээний салбар хурлуудаар 

  • хувьсан өөрчлөгдөж буй боловсролын салбарын цахим шилжилт
  • ногоон эдийн засагт үзүүлэх цахим шилжилтийн үр нөлөө
  • орлого багатай иргэдэд төрийн үйлчилгээ, нийгмийн хангамжийг хэрхэн үр дүнтэйгээр хүргэх вэ зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ”-нд оролцохыг хүсвэл энд дарж бүртгүүлэх боломжтой.

Эх сурвалж: www.ikon.mn

Leave a comment