Skip links

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор найм хоног автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт дуусаж, өнөөдрөөс хэвийн горимдоо шилжиж байна. Иймд өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэв.

Улаанбаатар хотын тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэх санал гаргасныг НИТХ ирэх долоо хоногт хэлэлцэх товтой байна. Энэ талаар iKon.mn сайтын явуулсан санал асуулгад оролцсон 9,154 иргэн(2022 оны есдүгээр сарын 4-ний 13:00 цагийн байдлаар)-ний 63% нь дэмжээгүй буюу эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд буй.

Эх сурвалж: www.Ikon.mn

Leave a comment