ҮЙЛ АЖИЛЛАГАА
Компанийн эрх зүйн чиглэлээр
- Хуулийн дүгнэлт гаргах(legal opinion): Үнэт цаасны зах зээлд анх удаа болон нэмж хувьцаа гаргах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, өрийн хэрэгслийг нээлттэй болон хаалттай хүрээнд гаргахад үнэт цаасны зах зээлийн бүхий л үе шатад ажиллаж үнэт цаас гаргагч компанийн үйл ажиллагаанд хуулийн хүрээнд дүн шинжилгээ хийж, хөндлөнгийн дүгнэлт гаргах ажил.
- Хууль зүйн шалгалт, дүн шинжилгээ хийх (legal Due Diligence): Монгол улс болон олон улсад үнэт цаас гаргах ажиллагаанд холбогдох хуульд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах.
- Бичиг баримт боловсруулах: Гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах, хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах, бэлтгэх.
- Компани үүсгэн байгуулах: Компани үүсгэн байгуулах, нэгтгэх, нийлүүлэх бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө өгөх, улсын бүртгэлийн байгууллагад өөрчлөлтийг бүртгүүлэх, компанийн засаглалын баримт бичиг, компанийн дотоод дүрэм, журам, гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах ажил.
- Хууль зүйн орчуулга: Компани үүсгэн байгуулах, нэгтгэх, нийлүүлэх бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө өгөх, улсын бүртгэлийн байгууллагад өөрчлөлтийг бүртгүүлэх, компанийн засаглалын баримт бичиг, компанийн дотоод дүрэм, журам, гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах ажил.
- Төсөл хөтөлбөр: Төслийн санхүүжилт, концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд бүтэц(төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, барилга, эрчим хүч, уул уурхайн салбар), банк санхүү болон бусад асуудлаар бизнес, компанийн хууль, эрх зүйн чиглэлээр аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, компаниудад хууль зүйн зөвлөгөө өгөх.
ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- Шүүхийн хэрэг маргаан: Иргэн болон Захиргааны хэргийн шүүхэд гэрээнээс үүдэлтэй маргаан, компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын маргаан болон компанид холбогдох бусад маргаанд компанийг төлөөлөх болон өмгөөлөн оролцох.
- Арбитрын хэрэг маргаан: Гэрээнээс үүдэлтэй маргаан, компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын маргаан болон компанид холбогдох бусад маргаанд компанийг төлөөлөх болон өмгөөлөн оролцох.
ФИДИК ГЭРЭЭНИЙ СУРГАЛТ
- Арбитрын хэрэг маргаан: “Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо”-ны бэлтгэн гаргасан ФИДИК-ийн загвар гэрээг Монгол улсын хуулийн дагуу хэрхэн хэрэглэх, гэрээний тусгай нөхцөл, хавсралтын төслийг хэрхэн бэлтгэх аргачлал ФИДИК-ийн загварыг ашиглан гэрээ байгуулах хэлэлцээр хийхтэй холбоотой сургалтыг 2013-оноос хойш зохион байгуулж байна.