Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөх үйлчилгээ
Үнэт цаасны зах зээлд анх удаа болон нэмж хувьцаа гаргах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, өрийн хэрэгслийг нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгож буй үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, хууль зүйн дүгнэлт гаргах үйлчилгээг үзүүлж байна.
БИДНИЙ АЖЛЫН ТУРШЛАГА
- ХасБанк ХХК-ийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах, нийтэд санал болгон анх удаа гаргаж буй хувьцааг нийтэд санал болгох ажил (IPO)-д хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- БИД ББСБ ХХК-ийн нийтэд санал болгох 18 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 80,000 ширхэг өрийн бичиг гаргах ажилд хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- Үндэсний Давхар Даатгал ХК-ийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах, нийтэд санал болгон анх удаа гаргаж буй хувьцааг нийтэд санал болгох ажил (IPO)-д хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- Төрийн банк ХХК-ийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах, нийтэд санал болгон анх удаа гаргаж буй хувьцааг нийтэд санал болгох ажил (IPO)-д хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- Мандал даатгал ХХК-ийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах, нийтэд санал болгон анх удаа гаргаж буй хувьцааг нийтэд санал болгох ажил (IPO)-д хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- Мандал даатгал ХК-ийн хувьцааг хуваасантай холбогдуулан үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт оруулах ажилд хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлэх, 2 их наяд төгрөг хүртэлх өрийн хэрэгсэл/бондыг 24-36 сарын хугацаатай, жилийн төгрөгийн 10%, ам.долларын 6.8%-ийн хүүтэйгээр гаргах ажилд хуулийн зөвлөхөөр ажиллаж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- Эрдэнэс сольюшинс ХК-ийн хувьцааг хуваасантай холбогдуулан үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт оруулах ажилд хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-ийн олон улсын хөрөнгийн зах зээл 250 сая ам.долларын өрийн хэрэгсэл/бондыг 3 жилийн хугацаатай, жилийн 8.85%-ийн хүүтэйгээр гаргах ажилд дотоодын хуулийн зөвлөхөөр ажиллаж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-ийн гаргасан ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах, тусгай зориулалтын компаниар дамжуулан үнэт цаас гаргах ажил (ТЗК 2, ТЗК 3, ТЗК 4, ТЗК 5, ТЗК 6, ТЗК 7, ТЗК 8, ТЗК 11, ТЗК 12, ТЗК 13, ТЗК 14, ТЗК 15, ТЗК 16, ТЗК 17, ТЗК 22, ТЗК 25, ТЗК 26, ТЗК 33 дугаар ээлжийн тусгай зориулалтын компаниуд)-д хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- Олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж буй хувьцааг Монгол Улсын нэр бүхий арилжааны банк барьцаалахтай холбоотой барьцааны гэрээ байгуулах, барьцааг гадаад улсын хууль тогтоомжийн дагуу бүртгүүлэх, хуулийн хүчин төгөлдөр байдлыг хангуулахад ажилд хуулийн зөвлөхөөр ажиллаж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- Үндэсний шингэн хүнсний бүтээгдэхүүн, архи пиво үйлдвэрлэгч ХК-д тусгай зориулалтын компани нэгтгэх, нэмж хувьцаа гаргах ажилд хуулийн дүн шинжилгээ хийж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- Симпл ассет ТЗК ХХК-ийн нийтэд санал болгох 18 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 500,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаас гаргах ажилд хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-ийн гаргасан ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах ажлын хүрээнд хөрөнгийн багцад хөндлөнгийн дүн шинжилгээ.
- Үндэсний цемент үйлдвэрлэгч компанийн өрийг хувьцаагаар солих ажилд хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
- Цахим төлбөр тооцооны операторын үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын анхны финтек компанийн үнэт цаас гаргах ажилд хөндлөнгийн дүн шинжилгээ.