Үйлчилгээ
Бид таны хуулийн асуудлыг шийдвэрлэж өгнө.
ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГУУД
№1. ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
A. Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөх үйлчилгээ
Үнэт цаасны зах зээлд анх удаа болон нэмж хувьцаа гаргах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, өрийн хэрэгслийг нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгож буй үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, хууль зүйн дүгнэлт гаргах үйлчилгээг үзүүлж байна.
B. Барилга байгууламж, бүтээн байгуулалтын төсөлд хууль зүйн зөвлөх үйлчилгээ
Төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, барилга байгууламж болон эрчим хүч, уул уурхайн салбарын төслийн санхүүжилт, концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, EPC, EPCM гэрээ болон бусад асуудлаар захиалагч, инженер, гүйцэтгэгч, зөвлөх нарт хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
C. Компани үүсгэн байгуулах болон өөрчлөн байгуулахтай холбоотой хууль зүйн зөвлөх үйлчилгээ
Компани шинээр үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулах үйл явцад шаардлагатай баримт бичгийн боловсруулалт, хөндлөнгийн дүн шинжилгээ, хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.
D. Гэрээ, хэлцэл
Бүх төрлийн гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, бэлтгэх, хянах үйлчилгээг үзүүлж байна.
E. Дүрэм, журам
Бүх төрлийн дүрэм, журам, заавар, бодлого боловсруулах, бэлтгэх, хянах үйлчилгээг үзүүлж байна.
№2. ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
№3. ФИДИК СУРГАЛТ
“Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо”-ны бэлтгэн гаргасан ФИДИК-ийн загвар гэрээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хэрхэн хэрэглэх, гэрээний тусгай нөхцөл, хавсралтын төслийг бэлтгэх аргачлал, ФИДИК-ийн загварыг ашиглах гэрээ байгуулах, хэлэлцээр хийхтэй холбоотой сургалтыг 2013 оноос хойш зохион байгуулж байна.