БИДНИЙ ТУХАЙ

Өмгөөллийн “Батбаяр энд Партнэрс” ХХН нь Монгол Улсын Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль (2012) батлагдсанаар өөрчлөн байгуулагдсан, Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийн үүсгэн байгуулсан хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлийн оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх зөвшөөрлөө 2014 онд авсан.

Бид байгууллага төвтэй бизнесийн эрх зүйн мэргэжлийн фирм бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч, бизнес эрхлэгчдэд болон бизнесийн байгууллагуудад бизнесийн эрсдэлийг бууруулахад мэргэжлийн дэмжлэг, хууль зүйн зөвлөх үйлчилгээ хууль зүйн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажилладаг.

Манай баг хамт олон иргэний эрх зүйн салбарт мэргэшсэн, туршлагатай хуульч, өмгөөлөгчдөөс бүрдсэн бөгөөд өөрсдийн мэдлэг боловсрол, хуримтлуулсан туршлагад үндэслэн мэргэжлийн өндөр түвшинд чанартай, түргэн шуурхай, ур чадвартайгаар үйлчлүүлэгчийн нууцлалыг
чанд хадгалан, хараат бусаар үйлчлүүлэгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг зорьдог.