КОМПАНИ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ БОЛОН ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Компани шинээр үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулах үйл явцад шаардлагатай баримт бичгийн боловсруулалт, хөндлөнгийн дүн шинжилгээ, хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

БИДНИЙ АЖЛЫН ТУРШЛАГА

  • Хар хорум пропертийс ХК-ийг Эрдэнэс сольюшинс ХК-д нэгтгэх (Merger & Acquisition), нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдсэн үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт оруулах ажилд хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэв.
  • Монгол Улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх анхны Хамтын хөрөнгө оруулалтын сан (Mutual Fund) болон хувийн хөрөнгө оруулалт сан (Private Fund) үүсгэн байгуулах баримт бичиг, багц дүрмийг бэлтгэж, хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэв.
  • Степ Голд хувьцаа хөрвүүлэх нөхцөлөөр Бороо Гоулд ХХК-ийн хувьцааг худалдаж авах хэлцэлд хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, дотоодын хуулийн зөвлөхөөр ажиллав.