Барилга байгууламж, бүтээн байгуулалтын төсөлд хууль зүйн зөвлөх үйлчилгээ

Төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, барилга байгууламж болон эрчим хүч, уул уурхайн салбарын төслийн санхүүжилт, концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, EPC, EPCM гэрээ болон бусад асуудлаар захиалагч, инженер, гүйцэтгэгч, зөвлөх нарт хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

БИДНИЙ АЖЛЫН ТУРШЛАГА

  • Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тавантолгой ордод нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулах EPC гэрээний төслөлд хууль зүйн зөвлөх үйлчилгээ.
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн Олон улсын EPC түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ, гэрээний тусгай нөхцөл, хавсралтуудыг олон улсын шаардлагад нийцүүлэн хянаж санал боловсруулан, зөвлөх /хуулийн холбогдолтой хэсэгт/ үйлчилгээ.
  • Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станцын нэгдсэн төслийн хөрөнгө оруулалтын гэрээний Эрх бүхий этгээдэд үзүүлэх хуулийн зөвлөх үйлчилгээ 2016.
  • Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр замын төслийн концессын гэрээ (BOT)-ний концесс эзэмшигчид үзүүлэх хуулийн зөвлөх үйлчилгээ 2015.
  • Ухаа худаг – Гашуун сухайт чиглэлд төмөр замын төсөл, Концессын гэрээ (BOT), Тендерийн баримт бичиг, Барилга угсралтын ажил гүйцэтгэх Фидикийн EPC гэрээнд ерөнхий гүйцэтгэгчид үзүүлэх хуулийн зөвлөх үйлчилгээ 2012-2016.
  • 50 мгв Цэций салхин фарм (BOP) төслийн Хуулийн зөвлөх үйлчилгээ 2016.
  • Улаанбаатар хотын захиргааны шинэ төв төслийн барилгын ажлын зураг төсөл, худалдан авах ажиллагаа, барилгын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах гэрээний Захиалагчид үзүүлэх хуулийн зөвлөх үйлчилгээ 2014.
  • Европын сэргээн босголт хөгжлийн банк, Сэнж сант ХХК-ийн байгуулсан Зээлийн багц гэрээний хуулийн зөвлөх үйлчилгээ.
  • Ухаа худаг – Гашуун сухайтын чиглэлд 247 км хүнд даацын авто замын барилгын концессын гэрээ (BOT), барилга, үйл ажиллагааны гэрээ.
  • 18 мгв цахилгаан станц, Фидикийн ЕРС гэрээ, үйл ажиллагааны гэрээнүүд 2010-2013, 15 сая тонн Нүүрс угаах, баяжуулах үйлдвэр, Фидикийн ЕРСМ гэрээ 2010-2013.